Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ихбаян орчимд аялж явсан иргэнд ойролцоогоор 20 метрийн зайд баавгай ойртож ирсэн тухай мэдээлэл өнөөдөр Нийслэлийн Байгаль орчны газарт иржээ.
Тус газрын ойр орчмоор аялж, зугаалж буй иргэд уулнаас бууж, ойролцоох бүс нутгаас нэн даруй холдохыг анхааруулж байна.
Баавгайтай таарсан тохиолдолд ойртох, зураг авах, үргээх, хоол өгөх болон араас нь дагахгүй байхыг онцгой анхааруулж байна.
Иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, тухайн чиглэлд аялж, зугаалахгүй байхыг Нийслэлийн Байгаль орчны газар зөвлөж байна.


Сэтгэгдэл