Улсын гуравдугаар төв эмнэлэг 2026 оны эхний хагасын ажлаа дүгнэв

2026-08-121min
Улсын гуравдугаар төв эмнэлэг 2026 оны эхний хагасын ажлаа дүгнэв
Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл мэндийн ажилтны өдрийг “Гүйцэтгэл–Бүтээмж–Үр дүн” уриан дор тэмдэглэж, 2026 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэжээ. Тус эмнэлэг Монгол Улсад анх удаа PFA технологийг нэвтрүүлж, олон улсын хамтын ажиллагаатайгаар 101 мэс засал хийсэн байна.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон Эрүүл мэндийн ажилтны өдрийг “Гүйцэтгэл–Бүтээмж–Үр дүн” уриан дор тэмдэглэж, 2026 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэсэн байна.

Монгол Улсад анх удаа зүрхний хэм алдагдлын PFA технологийг нэвтрүүлж, эхний зургаан тохиолдлыг амжилттай эмчилжээ.

Таван улсын зургаан байгууллагын 34 профессор, мэргэжилтэнтэй хамтран ажилласны үр дүнд 278 хүнд үзлэг хийж, 101 мэс засал амжилттай гүйцэтгэсэн байна.

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь сүүлийн арван жил өр төлбөргүй үйл ажиллагаа явуулж, 2026 оны эхний хагас жилд ч санхүүгийн сахилга батаа хадгалжээ.

Мөн тус эмнэлгийн эмч нарын “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал, эмчилгээний арга технологийг цогцоор нэвтрүүлсэн нь” бүтээл Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн байна.