Бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгууллаа

2026-08-181min
Бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгууллаа
Бумбатын рашаан орчимд 16.9 мянган м3 эзлэхүүнтэй хөв цөөрөм байгуулж, усан хангамжийг нэмэгдүүлэн үерийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авлаа. Мөн мод тарьж, усалгааны систем суурилуулжээ.

Богдын даваанаас урсаж ирж буй горхи, Бумбатын усыг хуримтлуулан 16.9 мянган м3 эзлэхүүнтэй хөв цөөрөм байгууллаа. Мөн 800 гаруй метр явган хүний болон дугуйн зам, зургаан байршилд камержуулалт, нарны зайгаар ажилладаг 67 гэрэлтүүлэг, сандал суурилуулж, хашааны гадна болон дотор тохижилтын ажлыг “Престиж Инженеринг” болон дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ хамтран гүйцэтгэлээ.

Хөв цөөрөм байгууласнаар гадаргын усан хангамж нэмэгдэж, үерийн усны эрсдэлээс хамгаалах, хуримтлуулах боломж бүрдсэн байна. Агаарын чийгшил 5-15 хувиар нэмэгдэж, тоосжилт 20-50 хувиар буурах үр дүнтэй бөгөөд нийт 3,191 өрхийн 9,810 иргэд үерийн усны эрсдэлээс сэргийлэх боломжтой боллоо.

Бумбатын төгөлд дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ, дотоодын цэргийн 05 дугаар ангийн албан хаагчид хамтран 2000 жимсний мод тарьж, иж бүрэн усалгааны систем, 10 болон 20 тонн усны нөөцийн сав, 12 ширхэг хяналтын камер суурилуулсан байна.

Бумбатын рашаан орчимд дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ 10,000 модны нүх ухаж, хар шороо, бордоо, усалгааг бэлтгэн 1,000 ширхэг улиас тарьсан бөгөөд үлдсэн 9,000 модыг дүүргийн 43 хороо, Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагуудын төрийн албан хаагчид хамтран тарьжээ.

Цаашид Бумбатын рашаан орчимд модны усалгаа болон харуул хамгаалалтыг дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ хариуцан ажиллах юм.