Боловсролын сайд дүрэмт хувцасны худалдаанд хүчээр шахахыг хориглов

2026-08-191min
Боловсролын сайд дүрэмт хувцасны худалдаанд хүчээр шахахыг хориглов
2026-2027 оны хичээлийн жилд сурагчдын дүрэмт хувцасны худалдаа эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалан эцэг эхчүүдэд хүчээр шахах асуудал гарахгүйг анхаарууллаа.

2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэхэд арав гаруй хоног үлдсэнтэй холбогдуулан сурагчдын дүрэмт хувцасны худалдаа эхэлжээ. Боловсролын сайд Л.Энх-Амгалан энэ талаар мэдэгдэл хийж, аливаа аймаг, дүүрэг, төрийн өмчийн сургууль нь шинэ загварын дүрэмт хувцас гарсан тул эцэг эх, асран хамгаалагчдад худалдаж авахыг хүчээр шахах асуудал гарч болохгүйг анхаарууллаа. Тэрээр салбарын сайдын хувьд ийм үйлдэлд хатуу хяналт тавихыг мэдэгдэв.