Гаалийн хяналтаар 1 кг метамфетамин улсын хилээр хууль бусаар оруулахыг завдсан хэрэг илэрлээ

2026-08-251min
Гаалийн хяналтаар 1 кг метамфетамин улсын хилээр хууль бусаар оруулахыг завдсан хэрэг илэрлээ
Тагнуул, гаалийн хамтарсан ажиллагаагаар 1 кг орчим метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо.

Тагнуул, гаалийн байгууллагын хамтарсан ажиллагааны хүрээнд их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо.

2026 оны 8 дугаар сарын 10-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын иргэн дагалдах ачаандаа 1004.88 грамм метамфетаминыг нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

Гаалийн хяналт, шалгалтын явцад энэ үйлдлийг илрүүлж, хойшлуулшгүй ажиллагаа явуулан, харьяаллын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлжээ.

Иргэдэд гадаад улс оронд зорчихдоо бусдаас дайвар ачаа авахгүй байх, хувийн мэдээлэл болон бичиг баримтаа бусдад өгч ашиглуулахгүй байхыг анхааруулж байна. Энэ нь өөрийгөө болон гэр бүл ойр дотнын хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхэд чухал юм.