Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах нэгдүгээр шатны бүртгэлд нийт 100,481 хүүхэд хүсэлт илгээжээ. Бүртгэлийн хариуг наймдугаар сарын 26-наас эхлэн эцэг, эх, асран хамгаалагчдын бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр илгээхээр төлөвлөсөн байна.
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлийг есдүгээр сарын 3-11-ний өдрүүдэд хүлээн авна. Энэ шатны бүртгэлд нэгдүгээр шатны бүртгэлд хамрагдаж амжаагүй хүүхдүүд болон түр оршин суух хаягтай хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчид хүсэлт гаргах боломжтой юм.


Сэтгэгдэл