Монгол хөлбөмбөгчин Болорболдын Чингүүн 17 настайдаа Чехийн алдарт “AC Sparta Prague” багтай мэргэжлийн гэрээгээ байгууллаа. Гэрээг 2026 оны наймдугаар сарын 25-ны өдөр Прага хотод тус багийн спортын менежер Томаш Сивок үзэглэжээ.
Чингүүн 5 настайгаасаа Чехийн Хэб хотын “FK Hvězda Cheb” багт хөлбөмбөг сонирхон суралцаж эхэлсэн бөгөөд 10 настайдаа “AC Sparta Prague” багийн академид урилгаар орж, одоог хүртэл амжилттай тоглож байна.


Сэтгэгдэл