УИХ-ын дарга С.Бямбацогт Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуутай уулзав. С.Шаарийбуу Малайзын Холбооны шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг ирэх сарын 27-нд хэлэлцэх юм.
УИХ-ын дарга С.Бямбацогт охиноос нь авч өгсөн хүрмийг 20 жил өмсөж ирснийх нь үгийг эцэг хүний хувьд өрөвдөн сонссноо илэрхийлэв. Мөн Танзанид болох Олон улсын Парламентын холбооны хурлын үеэр Малайз болон Австралийн парламентын төлөөлөгчидтэй уулзаж шүүхийн шийдвэрт дэмжлэг үзүүлэх хүсэлт тавих төлөвлөгөө байгааг онцлов.
Түүний хэлснээр, Монгол Улсыг хамааран Бээжинд суугаа Малайзын Элчин сайдын яамтай албан уулзалт зохион байгуулах санал гарчээ. С.Шаарийбуу охиноо алдаж хүнд хэцүү байсан ч бууж өгөлгүй шударга ёсыг нэхсээр ирсэн байна.
УИХ-ын даргаас гадна олон хүн энэ асуудалд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгааг тэмдэглэж, Монгол хүний хувьд эх орон, төрийн дэмжлэгийг мэдрэх ёстой гэдэг зарчим баримталж байгаа талаар хэлэв.
Тэрбээр холбогдох байгууллагуудын үйл ажиллагаанд анхаарал хандуулж, асуудлыг орхигдуулахгүй ажиллахыг үүрэг болгосон юм.


Сэтгэгдэл