Нийгэм

Гачууртын замд гурван явган хүний гүүрэн гарц барих ажил эхэллээ

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатарын мэдээлснээр, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20 километр авто замын дагуух явган зорчигчдын аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор энэ онд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөж, гүйцэтгэгч компаниуд ажил эхлүүлжээ.

Тэрбээр, тус чиглэлийн зам ашиглалтад орсны дараа иргэдийн зам хөндлөн гарах үед аюулгүй байдал алдагдаж байгаа талаар санал, гомдол их ирж байгаа гэж тэмдэглээд, үүний дагуу Налайхын зам дагуух таван суурьшлын бүсийн ойролцоо явган зорчигчдод зориулсан таван гэрлэн дохио суурилуулсан гэв.

Гүүрэн гарахын барилгын ажлыг гэрээний дагуу 2026 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор дуусгахаар төлөвлөсөн бөгөөд шинэ гүүрэн гарцуудыг металлын бүтэцтэй, хоёр талдаа тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой налуу замтайгаар зураг төсөлд тусгасан байна.

Барих гэж буй гүүрэн гарцуудын байршилд:
– Баянзүрх товчооны орчим, явган зорчигчдын хөдөлгөөн ихтэй хэсэг
– 126 дугаар сургуулийн орчим, хүүхдийн хөдөлгөөн ихтэй бүс
– “Эмийн ургамал” автобусны буудлын орчим, шинээр суурьшлын бүс үүсэж буй хэсгүүд багтаж байна.

Сэтгэгдэл