Энэ сарын 26-нд Улаанбаатар хотод анх удаа шөнийн марафон зохион байгуулагдах бөгөөд арга хэмжээ 20:00-00:00 цагийн хооронд үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.
Шөнийн марафонтой холбоотойгоор нийтийн тээврийн Ч:65, Ч:80, Ч:32Б чиглэлийн 24 автобус энэ өдөр 17:00 цагаас хойш тодорхой маршрутаар үйлчилнэ.
Мөн марафоны зам, талбайн гүйлтийн маршрутад нийтийн тээврийн хөдөлгөөн хязгаарлагдах тул Ч:84 “Бага тэнгэр сити – Хан Хиллс – 120 мянгат” болон М:6 “ТЭЦ-3 – Баянмонгол хороолол – Монгол тэмүүлэл сургууль” чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 20:00 цагаас өмнө зогсоох аж.
Шөнийн марафоны үеэр ШҮ:1 Офицер-5 шар, ШҮ:2 Нисэх-Сүхбаатарын талбай, ШҮ:3 Сүхбаатарын талбай-Зунжин чиглэлийн автобуснууд иргэдэд 02:00 цаг хүртэл үйлчилнэ.


Сэтгэгдэл