Хууль бусаар бусдыг мөрдөж мөшгөх нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн төрлүүдийн нэг юм.
2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуульд тусгагдсан энэхүү гэмт хэрэг нь хүний эрх, эрх чөлөө болон хувь хүний халдашгүй байдалд хамаарах эрх зүйн хамгаалалтыг бий болгосон байна.
Сүүлийн жилүүдэд техник технологи, цахим орчин өргөжиж, үүнтэй холбоотойгоор хууль бус мөрдөж мөшгөх хэрэг нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна.
Прокурорын байгууллагын мэдээллээр сүүлийн гурван жилийн хугацаанд хууль бусаар мөрдөж мөшгөх 16 хэргийг яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлжээ.
Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлд хууль бусаар мөрдөж мөшгөх гэмт хэргийн үйлдлийг дараах байдлаар заасан байна.
Нэгт, мөрдөн шалгах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгөсөн тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах буюу хорих ял онооно.
Хоёрт, эрх бүхий албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа хууль бус мөрдөн шалгах ажиллагаа явуулах, эсвэл хувийн ашиг сонирхлоор албаны техник хэрэгсэл ашиглан бусдыг мөрдөж мөшгөсөн тохиолдолд мөн 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах эсвэл нэг жилээс таван жил хүртэл хорих ял шийтгэх зохицуулалттай.


Сэтгэгдэл