Батлан хамгаалах яамнаас гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд цэргийн алба хаагчдыг гадаадын цэргийн академи, их дээд сургууль, дамжаанд сурлага, сахилга, ажил хөдөлмөрийн үзүүлэлтээр сонгон шалгаруулж, тогтмол сургасаар ирсэн.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас гадаадын 11 улсад ойролцоогоор 500 цэргийн алба хаагч суралцаж байна.
Тус яам нь 2026-2027 оны хичээлийн жилд Орос, Хятад, Энэтхэг, Вьетнам, Турк, БНСУ-ын цэргийн сургуулиудад 100 гаруй цэргийн алба хаагчийг суралцуулахаар сонгон шалгаруулжээ.
Өнөөдөр гадаадад суралцах цэргийн алба хаагчдад цэргийн цол олгох, үдэн гаргах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.
Мөн энэхүү ёслолын үеэр офицер, ахлагч нар Монгол Улсын төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, цэргийн тангараг давтсан байна.


Сэтгэгдэл