Нийгэм

Дүшэнбэгийн циркийн олон улсын фестивальд “ROXIE” хамтлаг мөнгөн цом хүртжээ

Тажикистан Улсад анх удаа Душанбе хотноо циркийн олон улсын фестиваль зохион байгуулагдлаа. Уг “First International Circus Festival of Dushanbe – The World of Circus United Hearts” фестивальд Монголын “ROXIE” хамтлаг амжилттай оролцож, мөнгөн цом болон медаль хүртжээ.

“ROXIE” хамтлаг хичээл зүтгэл, хөдөлмөрийнхөө үр дүнг энэхүү шагналаар баталгаажуулсан байна. Тэд “VARDANYAN BROTHERS SPECIAL PRIZE” нэртэй тусгай шагналыг мөн хүртсэн бөгөөд фестиваль нь оролцогчдод сайхан дурсамж болон туршлага хуримтлуулах боломжийг олгосон гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Сэтгэгдэл