Эдийн засаг

Монгол Улсын газар нутгийн 21 хувьд ашигт малтмалын лиценз олгох боломжтой

Монгол орны 1.5 сая км.квадрат газар нутгийн тал хувь нь судлагдсан бөгөөд үлдсэн хэсэг нь хараахан бүрэн судлагдаагүй байна. Улс даяар ашиглалтын тусгай зөвшөөрөл 1760 олгогдсон нь нийт газар нутгийн 1.2 хувийг, харин хайгуулын тусгай зөвшөөрөл 1120 бөгөөд энэ нь газар нутгийн 3.6 хувийг эзэлж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Монгол Улсын нийт газар нутгийн 21 хувьд ашигт малтмалын лиценз олгох боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол Казахстан улс хэмжээний хувьд 60 хувийг, Австрали улс 65 хувийг ашигт малтмалын лицензэд хамруулахаар тооцож байна.

Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн талаар “MiningWeek-MinePro2026” чуулгын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Г.Дамдинням танилцуулснаар, нөөц нь тогтоогдсон ашигт малтмалын хэмжээ нь 60 сая тонн зэс, 40 тэрбум тонн нүүрс, 2.2 тэрбум тонн төмөр, 562.8 тонн алт (Оюутолгойг оруулахгүй), 5.1 сая тонн цайр, 37.9 сая тонн жонш, 192.2 мянган тонн уран, 32.6 сая тонн газрын тосны нөөцтэй юм.

Сэтгэгдэл