Улсын Их Хурлын чуулган 2026 оны долоодугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталлаа. Уг хуулиар суралцаж байхдаа хөдөлмөр эрхэлж буй оюутан, суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэдний нийгмийн баталгааг сайжруулах, санхүүгийн уян хатан нөхцөл бүрдүүлэх зохицуулалт тусгалаа.
Шинэ хуульд зааснаар 15-24 насны оюутан, суралцагчид хөдөлмөрийн гэрээ болон хөлс төлөх гэрээтэйгээр ажиллаж байгаа тохиолдолд үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалаас бусад нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөлөгдөнө.
Эдгээр суралцагчид өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын төрлүүдээс бусад даатгалд хамрагдахгүй байх боломжтой бөгөөд 26 нас хүрэхээсээ өмнө төлөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх эрхтэй.
Нөхөн төлөлтийн тухай хүсэлт нийгмийн даатгалын байгууллагад гаргаж, шимтгэл төлөх хугацаа, хэмжээг байгуулсан гэрээгээр тохиролцоно. Уг зохицуулалт 2028 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.


Сэтгэгдэл