Эрүүл мэнд

Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд зориулсан эрт илрүүлгийг эхлүүлнэ

Маргаашнаас эхлэн цэцэрлэг болон сургуулийн хүүхдүүдэд эрт илрүүлэг хийхээр төлөвлөж байна. Энэ удаагийн арга хэмжээнд нийт 270,689 хүүхэд хамрагдахаар тооцоологджээ.

Эрт илрүүлэгт цэцэрлэгийн 3 настай 53,598 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн 6 настай 75,838 сурагч, 6 дугаар ангийн 11 настай 74,751 сурагч, мөн 10 дугаар ангийн 15 настай 66,502 сурагч оролцох юм.

Ирээдүйд жил бүр эдгээр насныхныг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эрт илрүүлгийн ажиллагааг тогтмол явуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Гуравхан жилийн өмнө нэгдүгээр ангийн 60 мянга орчим хүүхдийг нүд, шүд, зүрхний үзлэгт оруулсан судалгаагаар гурван хүүхэд тутмын хоёр нь шүд цоорсон, гурван хүүхдийн нэг нь харааны гажигтай байсныг илрүүлжээ.

Сэтгэгдэл