Нийгэм

Улаанбаатарын дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно

Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, төрөлжүүлэлтийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн барилга угсралтын ажил нь одоогоор 90 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд 2023 оны 12 дугаар сард ашиглалтад орох төлөвтэй байна.

“Дүүжин замын тээвэр” нь Яармаг-Хархорин чиглэлд байрлах 4.2 км урттай, хоёр өртөөтэй зам юм. Энэхүү тээврийн систем нь цагт 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай 98 кабинаар үйл ажиллагаа эрхэлнэ.

Төслийг Францын “Пома” группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон “Цагаан уран хийц” ХХК хамтран хэрэгжүүлж байна. Харин захиалагчийн хяналтыг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон “Максимал” ХХК гүйцэтгэж байна.

Зорчигчдод зориулсан 48 дүрэм журмыг үндсэн гүйцэтгэгч “Пома” группээс хүлээн авч, монгол хэл рүү орчуулсан бөгөөд үүнийг хэрэглэгчдэд нэвтрүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл