Монгол Улс энэ онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан бөгөөд өнөөдрийн байдлаар энэхүү зорилгынхоо 85.7 хувийг биелүүлсэн байна гэж Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээллээ.
Улсын хэмжээнд оны эхний арван сарын турш 856,636 жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өсөлттэй үзүүлэлт болж байна. Тухайлбал, 2025 оны эхний 10 сарын хугацаанд 847,170 жуулчин ирж байсан бол одоогоор энэ тоо 9,466-аар нэмэгдсэн байна.
Энэ оны аравдугаар сарын эхэн үеэр хамгийн олон жуулчин ОХУ, БНХАУ, БНСУ-аас иржээ. Тодруулбал, ОХУ-аас 7,210, БНСУ-аас 2,768, БНХАУ-аас 2,025, Японоос 628 жуулчин Монгол Улсыг зорьсон байна.


Сэтгэгдэл