Нийгэм

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг 11-р сарын 25-наас аялж эхэлнэ

2026 оны арваннэгдүгээр сарын 25-наас Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн 3/4 дүгээр галт тэрэг албан ёсоор үйлчилгээнд гарахаар товлогджээ.

Эхний галт тэрэг БНХАУ-ын Бээжин хотод 11 дүгээр сарын 25-нд хөдөлж, ОХУ-ын Эрхүү хотод 11 дүгээр сарын 28-нд хүрэх юм. Энэхүү галт тэрэг долоо хоногт нэг удаа аялна.

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн хуваарь:
– Лхагва гарагийн 07:27 цагт Бээжингээс хөдөлнө.
– Пүрэв гарагийн 14:35 цагт Улаанбаатар хотод ирнэ.
– Баасан гарагийн 14:55 цагт Эрхүү хотод хүрнэ.

Эрхүү-Улаанбаатар-Бээжин чиглэлийн хуваарь:
– Бямба гарагийн 06:58 цагт Эрхүүгээс хөдөлнө.
– Ням гарагийн 06:38 цагт Улаанбаатар хотод ирнэ.
– Даваа гарагийн 14:35 цагт Бээжин хотод хүрнэ.

Галт тэрэгний аяллын цагийг тухайн улсын орон нутгийн цагаар тооцсон байна.

Сэтгэгдэл