Өмнөд Солонгосын Инчон хотод нэгэн иргэн хогийн уутнаас 25 сая вон буюу ойролцоогоор 18 мянган ам.долларын бэлэн мөнгө олсон талаар мэдээлэл гарчээ.
Тэрээр мөнгийг олсон даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Цагдаа мөнгөний эзэмшигчийг тодорхойлохоор зарлал гаргах, ойр орчмын айлуудыг шалгах, CCTV хяналтын камерын бичлэг болон хурууны хээг судлах зэрэг арга хэмжээ авсан байна.
Гэвч зургаан сарын хугацаанд мөнгөний эзэн нь тодорхойлогдоогүй тул Солонгосын хуулийн дагуу өмчийн эрх нь олж авсан хүн рүү шилжсэн байна.
Үүний үр дүнд 25 сая воны бүтэн дүн биш, татвар болон холбогдох зардал хассаны дараа 19.23 сая вон шилжүүлэгдсэн байна.


Сэтгэгдэл