Азербайжаны нийслэл Баку хотод зохион байгуулж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн -63 кг-д Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн оролцож, дэлхийн аваргын хүрэл медалийг гурав дахь удаагаа хүртлээ.
Тэрбээр өмнө нь 2022 оны Ташкент, 2023 оны Доха хотод болсон ДАШТ-д -57 кг жинд барилдаж, тус тус хүрэл медаль авсан юм. Харин энэ удаад -63 кг жинд хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Нидерландын Жоанна ван Лисхауттай барилдаж, юүко үнэлгээгээр ялалт байгууллаа.
Ийнхүү Л.Энхрийлэн дэлхийн аваргаас Монголын багийн анхны медалийг авснаар багийнхаа хувьд амжилтын гарааг нээв. Тэмцээний эхний гурван өдрийн байдлаар Монголын тамирчдаас Б.Баасанхүү, Б.Уранзаяа, Б.Басхүү нар тавдугаар байрт шалгарч байсан юм.
Одоогийн байдлаар Монголын баг нийт тэмцээний чансаагаар есдүгээр байрт жагсаж байна. Харин Япон Улсын баг таван алтан медаль авч, тэргүүн байр эзэлж байна.


Сэтгэгдэл