Эдийн засаг

“Улаанбаатар төмөр зам”-ын ачаа тээвэрлэлтийн хэмжээ сүүлийн дөрвөн жил дараалан өсжээ

Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН энэ оны эхний есдүгээр сарын байдлаар нийт 25,8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,5 сая тонноор хувиар нэмэгдсэн байна.

Тухайлбал, импортын ачаа тээвэрлэлт 3,2 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 17,4 хувиар өсчээ. Экспортын ачаа тээвэрлэлт нь 9,5 сая тонн буюу 11 хувиар, орон нутгийн ачаа тээвэрлэлт 8,8 сая тонн буюу 2,7 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Харин транзит ачаа тээвэрлэлт 4,3 сая тонн буюу өнгөрсөн оны мөн үеэс 3,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ачаа тээвэрлэлтийн хэмжээ сүүлийн дөрвөн жил дараалан эрчимтэй өсөлттэй байгаа аж.

Сэтгэгдэл