Нийгэм Онцлох мэдээ

Баянзүрх дүүрэгт хүний аминд хүрсэн баавгайг аюулгүй болгожээ

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7-ноос 8-ны шөнийн хооронд баавгай хүний амь насанд халдсан хэрэг гарсан байна.

Холбогдох байгууллагууд, сайн дурын анчид болон шуурхай штаб нийт 47 албан хаагч, 18 автомашинтайгаар баавгайг олж аюулгүй болгох үүрэгтэйгээр эрэл хайгуул зохион байгуулжээ.

Бүрэлдэхүүн зургаан хэсэгт хуваагдан урхи тавьж, дулаан мэдрэгчтэй дроноор эрэн хайсан үр дүнд, 22:15 цагт 6 орчим насны эр баавгайг олж аюулгүй болгосныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв.

Сэтгэгдэл