Баавгайд бариулсан нэг иргэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ. Тухайн иргэний биеийн байдлыг тодруулахад, мэс заслын дараах байдлаар тогтворжсон тухай албаныхан мэдээлэв. Эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж, биеийн байдлыг сайжруулахад анхааран ажиллаж байгааг онцоллоо.
Тус иргэнийг 2026 оны 10 дугаар сарын 7-ны шөнийн 01:00 цагийн орчимд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт “Баавгайд бариулсан” гэсэн оношоор хүргэсэн байжээ.
Гэмтлийн хувьд толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шарх, цөмрөлт цууралт, цээж болон хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиур илэрсэн юм.
Эмнэлгийн зүгээс мэс заслын болон шаардлагатай бусад тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг авсан гэж мэдээлэв.


Сэтгэгдэл