Нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмнэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжихээр боллоо.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийн хэмжээ 478,000 төгрөгөөс 122,000 төгрөгөөр нэмэгдэж, нийт 600,000 төгрөг болох юм.

Мөн ахмад настан, нас барсан тэжээгчийн хүүхэд, өрх толгойлсон эцэг, эх зэрэг бусад бүлгийн нийгмийн халамжийн тэтгэвэр 432,000 төгрөгөөс 168,000 төгрөгийн нэмэгдэлтэйгээр 600,000 төгрөгт хүрнэ.

Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 478,000 төгрөгөөс 122,000 төгрөгөөр нэмэгдэн 600,000 төгрөг болно.

Асаргааны тэтгэмжийн хэмжээ 330,000 төгрөгөөс 40,000 төгрөгөөр өсөхөөр батлагдсан байна.

Сэтгэгдэл