Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын хэмжээнд хүрэн баавгайн идэвхжил эрс нэмэгдсэнтэй холбогдуулан цэцэрлэг, сургуулиудыг нэгдсэн зохион байгуулалтаар аялал, зугаалга хийхийг хориглосноо цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Тэрбээр 2026 оны аравдугаар сарын байдлаар хүрэн баавгай суурьшлын бүс рүү ойртох тохиолдол 12 аймагт 240 гаруй удаа бүртгэгдсэн талаар мэдээллээ. Тухайн хугацаанд Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Завхан, Төв аймагт эрсдэлийн нөхцөл бүртгэгдэж, 24 цагаар дуудлага мэдээлэл хүлээн авах, шуурхай баг ажиллуулах чиглэл өгсөн байна.
Мөн сургууль, цэцэрлэгийн зүгээс нэгдсэн зохион байгуулалтаар намрын аялал, зугаалга хийхгүй байх, хүүхдүүдийг ой, уулын бүсэд ганцааранг нь явуулахгүй байх, баавгай ажиглагдсан эрсдэлтэй бүсэд салхинд гарахгүй байхыг зөвлөж байгааг тэрбээр онцоллоо.


Сэтгэгдэл