Иордан улсын Амман хотод зохион байгуулагдаж буй чөлөөт бөхийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 41-45 насны ангиллын 125 кг жинд Монгол Улсын Алдар спорт хорооны тамирчин, улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ.
Тэрээр тэмцээнд нийт дөрвөн барилдаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан байна. Хэсгийн аваргын төлөө хийсэн барилдаанд ОХУ-ын тамирчныг 12:1 харьцаагаар ялсан бол аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд Ираны тамирчныг 3:2-оор ялуулж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэв.


Сэтгэгдэл