Э.Батшугар: Улсын хэмжээнд сургуулиуд болон цэцэрлэгүүдэд тулгуурлан хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулж байна.
Энэхүү ерөнхий үзлэгт 3, 6, 11, 15 насны нийт 281,895 хүүхэд хамрагдах юм.
Одоогоор 30,000 гаруй хүүхэд энэхүү үзлэгт хамрагдаад байна.
Үзлэгийн хүрээнд хүүхдийн нас ба хөгжлийн онцлогт тохируулан өсөлт, хөгжил, хараа, зүрх, нуруу, тавхай, сэтгэл зүй болон бусад эрүүл мэндийн эрсдэлийг үнэлж байна.
Эрт илрүүлгийн гол зорилго нь өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тодорхойлон шаардлагатай хүүхдийг дараагийн шатны тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох явдал юм.
Эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийн асуумжийг үнэн зөв бөглөж, үзлэгт идэвхтэй оролцож эмчийн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна.
Хүүхдийн эрүүл мэндийг эрт үеэс нь хамгаалах шаардлагатай байна.


Сэтгэгдэл