Нийгэм

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 34 этгээдийг баривчилжээ

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан таван бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг илрүүлжээ. Эдгээр бүлгийн гишүүд “Armani” нэртэй сайт болон “Pokerrr” аппликейшн дэх “Dollar Holdem”, “Путин ах”, “Mazab”, “Хүрээ”, “42y22” нэртэй мөрийтэй тоглоомын клубүүдийг үүсгэн зохион байгуулж байсан нь тогтоогдсон байна.

Шалгалтын явцад цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглагдсан эд зүйлсийг хураан авч, үйл ажиллагаанд холбогдсон дансуудаас хийгдсэн хууль бус гүйлгээнүүдийг илрүүлсэн байна. Түүнчлэн “Mazab”, “Хүрээ”, “42y22” клубүүдийн серверийг хөдөө орон нутагт байрлуулан үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна.

Цагдаагийн байгууллага нь цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох болон урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна. Иргэдийг олон аккаунтаар нэг тоглогчтой бооцоот тоглоом тоглон залилж байгааг ойлгож, цахим мөрийтэй тоглоомд оролцохгүй байхыг анхаарууллаа.

Сэтгэгдэл