Швейцарын Лозанн хотод оршин суудаг Монгол Улсын иргэн Содномжамцын Бодьгэрэл 2024 оны аравдугаар сарын 2-ны өдөр 13 давхар орон сууцанд гарсан гал түймрийн үеэр 12 настай охин болон 85 настай өндөр настны амь насыг аварчээ. Тэрбээр мэргэжлийн гал сөнөөгчдийг ирэхээс өмнө өөрийн амь нас, эрүүл мэндийг үл хайхарч галын голомтод орж нөхцөл байдлыг үнэлэн, галын хорыг зохистой ашиглан галыг унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулсан байна. Түүний эр зориг, авхаалж самбаа болон хариуцлагатай үйлдлийг Швейцарын холбогдох мэргэжлийн байгууллага өндрөөр үнэлж, талархал илэрхийлсэн гэж Гадаад хэргийн яамнаас мэдээлэв.
Швейцарт гал унтраах үеэр хоёр хүний амь насыг аварсан Монгол иргэнийг үнэлжээ


Сэтгэгдэл