Нийгэм

Дүүжин замын 98 кабинет туршилтад шилжиж, ирэх сараас зорчигч тээвэрлэхээр төлөвлөж байна

Өчигдрөөс дүүжин замын тээврийн төслийн 98 кабин байнгын туршилтад оржээ.

Төслийн өмнөх шатанд таван кабиныг туршилтад хамруулж, амжилттай туршсан билээ. Одоо нийт 98 кабины байнгын туршилтыг эхлүүлж байна.

Ирэх сараас дүүжин замаар зорчигч тээвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд Яармагаас Хархорин хүртэл зорчих үнэ 1500-2000 төгрөгийн хооронд байхаар тооцоолжээ.

Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хурлаар дүүжин тээврээр зорчих үнийг албан ёсоор тогтоох юм.

Сэтгэгдэл