Нийгэм

435 мянган ахмадын тэтгэвэр 11 дүгээр сараас 100-300 мянган төгрөгөөр нэмэгдөнө

УИХ-аар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталжээ. Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийхдээ 435 мянган ахмад настны тэтгэврийг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 100,000-300,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон тухай хэлэв.

Ажилласан жил, төлсөн шимтгэлийн хэмжээнээс хамааран нэмэгдэл тооцогдох бөгөөд жишээ нь, тасралтгүй 40 жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсөн ахмадын суурь тэтгэвэр 300,000 төгрөгөөр нэмэгдэх юм.

Суурь тэтгэврийг нэмэгдүүлэхээр төсвөөс 196.2 тэрбум төгрөгийн татаас олгохоор төлөвлөжээ. Ийнхүү нэмэгдэл хийгдсэний үр дүнд дундаж тэтгэвэр 1.2 сая төгрөг болох юм.

Монгол Улсын хэмжээнд нийт 504 мянган ахмад тэтгэвэр авч байгаа бөгөөд эдгээрийн 435 мянганх нь тэтгэвэрээ нэмэгдэхээр байна.

Мөн эмч, эмнэлгийн ажилчдын цалин 20 хувиар, төрийн үйлчилгээний алба хаагчдын цалин 35-50 хувиар нэмэгдэх талаар мэдээлсэн байна.

Халамжийн тэтгэвэр 600,000 төгрөг, асаргааны тэтгэмж 370,000 төгрөгөөр нэмэгдэхээр болжээ.

Сэтгэгдэл