Монгол Улсын хэмжээнд 11 дүгээр сарын 1-9-ний өдрүүдэд нийт 20,670 тонн АИ-92 автобензин, 500 тонн АИ-95 автобензин, 71,551 тонн дизелийн түлш, 1,500 тонн онгоцны түлш импортоор орж ирсэн талаар Шатахууны шуурхай штабаас мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын сүлжээнд 153 вагон буюу 9,180 тонн АИ-92 автобензин байгаа бөгөөд үүнээс 126 вагон буюу 7,500 тонн АИ-92 автобензинийг буулгах, түгээх ажил хэрхэн хийгдэж байгааг тодруулжээ.
11 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензин 11 хоног, АИ-95 автобензин 9 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байсан бол дизель түлш 30 хоног, онгоцны түлш 37 хоногийн нөөцтэй байна.
Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын боловсруулах үйлдвэрийн төмөр замын засвартай холбоотойгоор шатахууны вагонуудын нийлүүлэлт тодорхой хэмжээний тасалдалтай байсан ба өчигдөр шөнө тасалдаж байсан 140 вагон АИ-92 автобензин орж ирсэн байна.
Үүнтэй холбогдуулан шатахууны түгээлтийг эрчимжүүлэх хандлагатай байгааг Шатахууны шуурхай штаб мэдээллээ.


Сэтгэгдэл