Шар хуудас

Т.Аубакир сайд туслахаа төвийн даргаар томилж анхаарал татав

Т.Аубакир сайд өөрийн хүрээллийн хүмүүсийг албан тушаалд томилж эхэлсэн тухай мэдээлэл иргэдийн анхаарлыг татаж байна. Тодруулбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар түүний дотно хүн хэмээгдэж буй З.Баурыжан томилогдсон байна. Мөн З.Баурыжан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар А.Галияаг томилжээ.

Түүнээс гадна, өнгөрсөн долоо хоногт сайдын шууд туслах Т.Бодауг Сэргээн засах туслах технологийн төвийн даргаар томилсон нь олон нийтийн дунд маргаан үүсгэсэн байна. Нийгмийн салбарын мэргэжилтнүүд уг томилгоог эсэргүүцэж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Л.Мөнхзул “Арван хүн удирдаж үзээгүй хүн сайдын туслахаас шууд төвийн даргаар томилогдлоо. Эмнэлэг, үйлдвэр хариуцсан даргын хувьд гүйцэтгэсэн ажлынхаа тайланг олон нийтэд танилцуулах шаардлагатай” хэмээн шүүмжилжээ.

 

Сэтгэгдэл