“Рио Тинто” группээс Оюутолгой төслийн ногдол ашгийг 2027 оноос олгох боломжтой гэсэн албан ёсны захидлыг Монгол Улсын Засгийн газарт ирүүлжээ.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны дараа Ерөнхий сайд Н.Учрал болон холбогдох салбарын сайд нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Захидалд ногдол ашиг нийт 3 их наяд төгрөгөөр тооцогдож, гурван үе шаттайгаар олгохыг тусгасан бөгөөд зэсийн баяжмалын экспорт ногдол ашиг олгохтой хамааралгүй гэж Рио Тинто тодотгожээ.
Ногдол ашгийг иргэдэд хэрхэн хуваарилах, ямар хэлбэрээр хүртээх, зарцуулах асуудлыг Сангийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг судалж, зохицуулах ажлыг эхлүүлсэн байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ногдол ашиг олгох асуудал тодорхой болсон бөгөөд үүнийг хэрхэн зарцуулах нь Монголын талын бие даан шийдвэрлэх асуудал гэж мэдэгджээ.


Сэтгэгдэл