Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр “Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй. Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа” гэж мэдэгдсэн байна.
Д.Батлут сайд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хүн төвтэй, хамт олонтойгоо ойр ажилласан гэдгээ онцлов.
Тэрбээр мөн Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Засгийн газрын гишүүд, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийллээ.


Сэтгэгдэл