Чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу автобусны буудал болон таксины зогсоолд 22:00 цагаас 06:00 цагийн хооронд хүн буулгах, суулгах зорилгоор түр зогсохоос бусад тохиолдолд түр зогсохыг хориглоно.
Түр зогсох журам зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг.
Нийтийн тээврийн зогсоолууд дээр хууль бусаар удаан зогсох нь замын хөдөлгөөнд саад учруулж, автозамын түгжрэлийг нэмэгдүүлдэг тул энэхүү журам хэрэгжиж байна.
Нийтийн тээврийн газрын Хяналт, шалгалтын хэлтэс нь чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түргэсгэх, замын хөдөлгөөний саатлыг бууруулах зорилгоор улирал бүр энэ төрлийн зөрчлийг тогтмол хянадаг гэж мэдээллээ.


Сэтгэгдэл