Нийгэм

Архангайд мал хулгайлсан бүлэг илрүүлж, мах борлуулсныг тогтоов

Архангай аймгийн Эрдэнэмандал, Өлзийт, Батцэнгэл сумдын нутаг дэвсгэрт 14 удаагийн үйлдлээр 54 толгой бод мал бүлэглэн хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ.

Цагдаагийн байгууллагаас малын этгээдүүд бүлэглэн ажиллаж, хулгайлсан малыг нядалж, эд эрхтэнийг нь малын саравч, голын сав газарт нууж байсан нь тогтоогдсон байна.

Тэд мөн нядалсан махыг иргэдэд худалдан борлуулж байжээ.

Малыг хулгайгаас хамгаалах, илрүүлэхэд иргэд, малчдын оролцоо чухал гэж Цагдаагийн байгууллага онцолж, малчдийг малаа тогтмол бүртгэж, малын зүс, им тамга, содон шинжийг тэмдэглэн бэлчээр, хотод хяналт тавихыг зөвлөсөн байна.

Мөн иргэд мах худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээг сайтар нягталж, сэжигтэй тохиолдолд Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдэгдэхийг анхааруулжээ.

Сэтгэгдэл