Нийгэм

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш-2026” үзэсгэлэн худалдаа болно

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш-2026” мах, сүү, цагаан идээний нэгдсэн үзэсгэлэн худалдааг энэ сарын 25-аас 29-ний өдрүүдэд зохион байгуулна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон холбогдох хяналтын байгууллагууд хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээ нь нийслэлийн иргэдийн өвлийн идэшний хэрэгцээг дундын зуучлалгүй, тогтвортой үнээр хангах зорилготой юм.

Үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн малчин, хоршоологчид оролцож, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг шууд борлуулах ажээ.

Сэтгэгдэл