Шар хуудас

Өмгөөлөгч Б.Мэргэн авлигач түшмэлтэй андуурагдаж, түмэнд “адлагдав”

Хотын дарга асан Х.Нямбаатар ээлжит мэдээллээрээ Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэний талаар дурдсаныг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийт өмгөөлөгч Б.Мэргэнтэй андуурч бичжээ.

Үүнээс болж өмгөөлөгч Б.Мэргэн авлигын хэрэгт холбогдсон мэтээр олон нийтийн шүүмжлэлд өртсөн байна.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийхдээ, “Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн” гээд зургийг нь харуулж байгаад ярьж байхад л “Өмгөөлөгч Б.Мэргэн”, “Өмгөөллийн эрхийг нь цуцал” энээ тэрээ гээд коммент бичээд солиорцгоогоод байх юм. Наад яргаллаа зогсоо.

Иргэд ч яахав, энэ байтугай мэдээллийг нягтлах биш. Нэр нэгтийн чих нэг гээд л шууд намайг гэж ойлгож байгаа нь бий л байх. Сэтгүүлчид бол арай шүү” гэжээ.

Н.Батаа

 

Сэтгэгдэл