Спорт

Дакар 2026 залуучуудын олимпын наадамд манай тамирчид хоёр хүрэл медаль хүртэв

Африк тивд анх удаа зохион байгуулагдсан “Дакар 2026” залуучуудын олимпын наадам амжилттай өндөрлөв. Монгол Улсаа төлөөлөн 10 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөж, жүдо бөх болон элсний чөлөөт бөхийн төрлүүдэд хоёр хүрэл медаль хүртсэн юм.

Наадмын боксын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн шөвгийн наймын тулаанд Монголын тамирчин А. Алтанзул, дугуйн спортын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанд Г. Ариунхүслэн, элсний чөлөөт бөхийн 65 кг жинд Э. Анужин эх орноо төлөөлөн оролцсон байна.

Сэтгэгдэл