ОХУ-д энэ онд хүрэн баавгайн дайралтын улмаас 36 хүн амь насаа алдаж, 87 удаагийн халдлага бүртгэгдсэн байна. Үүний үр дүнд тус улсын эрх баригчид хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах үүднээс агнуурын квот тогтоох арга хэмжээ авсан гэж мэдээлжээ.
ОХУ-ын зарим бүс нутагт хүрэн баавгайн тоо толгойн 30 хүртэлх хувийг агнах эрхийг олгохоор тогтоосон байна. Одоогоор тус улсад нийтдээ 308 мянга орчим хүрэн баавгай амьдарч байгаа гэж тооцогдож байна.
Мөн энэ онд баавгайтай холбоотойгоор иргэдээс 12 мянга гаруй дуудлага, мэдээлэл хүлээн авсан тухай албан эх сурвалжууд мэдээлжээ.


Сэтгэгдэл