“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” нь хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч полиакриламид, бентонил гэгч хорт нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролджээ. Түүнийг найз хятад иргэнтэйгээ үгсэн тохирч энэ бодисыг улсын хилээр оруулах гэж байсныг АТГ илрүүлж, гэмт үйлдлийг таслан зогсоосон байна.
Хэрвээ энэ бодисыг хүлээн авч, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн иргэдэд нийлүүлсэн бол Улаанбаатар хотод амьдардаг 1,5 сая хүн эрүүл мэндийн эрсдэлд орох байсан гэж албаныхан мэдээлэв.


Сэтгэгдэл