Нийгэм

Прокурорын байгууллага 4 хоногт 42,893 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ

Прокурорын байгууллага 2023 оны арваннэгдүгээр сарын 13-наас 16-ны өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нийт 42,893 эрүүгийн хэргийг хянан шалгасан байна.

Энэ хугацаанд 1,235 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд шинэ хэрэг бүртгэлтийн тоо 762 байна. Мөн 362 хэргийг прокурор яллах дүгнэлтээр шийдвэрлэжээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдэд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 145 хэрэг, өмчлөх эрхийн эсрэг 102 хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 66 хэрэг, авлигын эсрэг 11 хэрэг тус тус багтаж байна.

Үүнээс гадна хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг, хүний амьд явах эрхийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэг тус бүр найм, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг зургаан хэргийг яллах дүгнэлт үйлдэжээ.

Соёлын өвтэй холбоотой нэг хэрэгт С.Э гэгч нь 2016 оны аравдугаар сард найзаасаа 70 сая төгрөгийн барьцаанд авсан түүх, соёлын дурсгалт зүйл, археологийн олдворыг 2026 оны тавдугаар сарын 19-нийг хүртэл Соёлын өвийн нэгдсэн санд бүртгүүлж, төрийн өмчлөлд шилжүүлэлгүйгээр хууль бусаар эзэмшиж, завшсан хэргээр Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, холбогдох шүүхэд шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл