Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Пүрэвдагва “Одоо борлуулагдаж байгаа 2100 тонн түлшинд ямар нэгэн хортой бодисийн илэрц байхгүй” гэж мэдэгдлээ.
Тэрбээр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор “Химийн хортой бодис агуулсан барьцалдуулагчийг хилээр оруулахыг завдсан хэрэг нь ноцтой асуудал юм. Иймд “Тавантолгой түлш” компанийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг ажлаас чөлөөлж, хуулийн байгууллагатай хамтран ажиллах болно” гэсэн юм.
Одоогоор “Тавантолгой түлш” компанийн хувьд барьцалдуулагчийг гуравдугаар сарын төгсгөл хүртэл нөөцөлсөн бөгөөд лабораторийн шинжилгээгээр хортой бодисын илэрц гараагүй тул иргэд санаа зоволгүйгээр түлшийг ашиглах боломжтой гэж албаны хүмүүс мэдээллээ.
Мөн борлуулалтын цэгүүд дээрх түлшнээс санамсаргүй аргаар дээж аван шинжилгээ хийж, үр дүнг иргэдэд уламжлан мэдээлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл