Нийгэм

“GS25” сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалж алахыг завдсан шүүгдэгчийн хэргийн шүүх хурал товлогдлоо

Баянгол дүүргийн 33 дугаар хороонд байрлах “GS25” сүлжээ дэлгүүрийн ажилтныг ажиллаж байхад нь үл таних эрэгтэй хутгалж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг энэ оны наймдугаар сард бүртгэгдсэн байна.

Мөрдөн байцаахаар иргэн Б нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон байна.

Баянгол дүүргийн прокуророос тус этгээдийг “GS25” сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалж алахыг завдсан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Уг хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2026 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр 13:30 цагт товлогдсон байна.

Шүүгдэгч Б.Б-д “Хүнийг алах”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, “Заналхийлэх”, “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргүүдээр яллах дүгнэлт үйлдэжээ.

Сэтгэгдэл