Засгийн газрын ээлжит хурлаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулж, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгав.
Улсын жилийн вакцины хэрэгцээ 12 сая тунгаас доошгүй байгаа тул гадаадаас худалдан авах хамаарлыг бууруулах, вакцины эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр “Биокомбинат” ТӨХХК-ийн үйлдвэрлэлийн чадавхыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Энэ хүрээнд сайдын 2026 оны долоодугаар сарын 7-ны өдрийн А/268 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн үр дүнд хангасан бэлтгэлээр 2026 онд 200 мянган тун вакцин дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон байна.
Мөн “Биокомбинат” ТӨХХК-ийн Судалгаа хөгжил, инновацийн лабораторид 50 мянган тун шүлхийн вакцины өтгөрүүлсэн антиген, тосон адъювантыг савлаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх бэлтгэл хангагдаж, Олон улсын атомын энергийн агентлагийн техникийн зөвлөмжийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл