Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ 2026 оны наймдугаар сард буурсан ч махны үнэ өсөв

2026-08-061min
Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ 2026 оны наймдугаар сард буурсан ч махны үнэ өсөв
2026 оны наймдугаар сарын 3-ны байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас буурсан ч үхрийн цул мах, хонины ястай махны үнэ өмнөх оны мөн үеэс 55-61 хувиар өссөн байна.

2026 оны наймдугаар сарын 3-ны байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1 хувь, өмнөх долоо хоногоос 0.6 хувиар буурсан байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өмнөх 7 хоногтой харьцуулахад луувангийн үнэ 1.0 хувиар, үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өссөн бол төмсний үнэ 18.0 хувиар, сонгины үнэ 0.6 хувиар, хонины ястай махны үнэ 0.3 хувиар, үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буурсан байна.

АИ-92 авто бензиний үнэ 2840 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар, өмнөх сараас 3.1 хувиар өссөн байна.

Үхрийн цул махны нэг килограмм нь 37,767 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 55.2 хувиар, хонины ястай мах нэг килограмм нь 27,342 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 61.3 хувиар өссөн байна.

2025 оны наймдугаар сарын 4-ний өдрийн байдлаар үхрийн цул махны нэг килограмм нь 24,338 төгрөг, хонины ястай махны нэг килограмм нь 16,949 төгрөгөөр зарагдаж байжээ.