Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 36.1 хувиар өсжээ

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2024 оны эхний долоон сард 19.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 36.1 хувиар буюу 5.1 тэрбум ам.доллараар өссөн байна. Экспортын хэмжээ импортын хэмжээнээс 5 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Экспортын нийт дүн 12.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч алтны экспорт 3.1 тонн болж, өмнөх оны мөн үеэс 34 хувиар буурсан бол малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт 10.9 мянган тонн болж, 17.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Экспортын орлогын 82.7 хувийг зэсийн хүдэр, баяжмал болон чулуун нүүрс бүрдүүлж байна. Тухайлбал, чулуун нүүрсний экспорт 65.6 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 58.6 хувиар өссөн бол зэсийн баяжмалын экспорт 1.53 сая тонн болж, 23 хувиар нэмэгдсэн байна.
