ЭМД сангаас зарцуулсан 35 сая төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ

2026-08-141min
ЭМД сангаас зарцуулсан 35 сая төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Эрүүл мэндийн даатгалын сангаас 64 иргэнд зарцуулсан 35 сая 496 мянган төгрөгийг хуулийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлж, санг хохиролгүй болгосон талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэв.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлснээр, энэ оны наймдугаар сарын 06-13-ны өдрүүдэд 64 иргэнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 35 сая 496 мянган төгрөг зарцуулсан байна. Энэхүү зардлыг хуулийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгосон гэж мэдээлэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх зохицуулалттай байдаг.

Иймд Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь хохирсон даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж, хуулийн хүрээнд буруутай этгээдээр зардлыг нөхөн төлүүлэн сангийн хохирлыг арилгасан байна.